Би тамирчин, жирийн л нэг тамирчин

Энэ бол ээжийн сургуулийн фитнес төв. Дотроо аймаар том, зөндөө олон юмтай. Ээж бид хоёр дандаа энд явдаг.
Энд дандаа том хүмүүс байдаг. Би хамгийн жижиг нь мөрдлөө хамгийн бакь нь.
Би бүх төхөөрөмж дээр бүх дасгалыг нь хийж чадна. Энд их гоё дуунууд явдаг. Бас аймаар чанга. Намайг хөгжмийн аяар бүжиглэхээр ээж өхөөрдөөд байдаг.
Ээж намайг анх ирэхдээ 32 кг байсан, одоо 3 кг-аар таргалжээ гэсэн.
Би шүү, Бимбаа шүү. Бакь болсон шүү. Агааг одоо хүч чадлынхаа иймхээн жоохноор л будаа болгож чадна.
Би анхны гадаад сурагч нь

Би Солонгост ирээд ээжийн сургуулийн хажууд байдаг бага сургуульд орлоо. Энэ бол манай сургууль. Ээжийн сургуулийн яг хажууд. Бараг л ээжийн сургуулийн хашаанд.

Энэ манай ангийнхны зураг. Манай анги 16 хүүхэдтэй. Ангийн багшийг маань Ким Инсуун гэдэг. Гэхдээ эндхийн хичээл нь их сонин. Сургуульд орсон эхний өдөр ангидаа орсон чинь хүүхдүүд цүнхнээсээ номоо гаргаад л... Тэгэхээр нь одоо л хичээл орох нь гэж бодсон чинь бүгд ноцолдоод, тоглоод унадаг байна ш дээ. Сонин байгаа биз? Уг нь хичээл орж байхад томоотой байдаг шүү дээ. Гэтэл манай ангийнхан гарч орж гүйгээд л...
Би сургуульдаа анхны гадаад сурагч гэсэн. Ээжид сургуулийн захирал нь манай сургуульд өмнө нь гадаад хүүхэд сурч байгаагүй гэж хэлсэн гэнэ лээ. Тийм болоод ч тэр үү, сургуульдаа би “од” болсон. Сургуулийнхан маань бүгдээрээ л Пинпаа, Пинпаа гээд л дууддаг юм. Тэд нар миний нэрийг Бямбаа гэж хэлж чаддаггүй юм. Инээдтэй байгаа биз.
Нэг удаа ээжийн сургуулийн нэг багш бидний гэртээ урьсан юм. Тэгсэн чинь тэдний хүүхдүүд нь манай анги биш мөртлөө миний нэрийг хэлж байсан.