Saturday, June 24, 2006

Намайг Бийбаа гэдэг

Namaig "dooxon Bimbaa" gedeg. Eej namaig dooxon gedeg boloxoos bi dooxon bish ee, tom. Angidaa xamgiin tom ni um chini. Bi computer togloj, xuuxeldei uzex durtai. Gexdee bas unshij, too bodoj chaddag um chini. Toonii songonii angi. Solongosoor bas xeden ug xelchixej medne :-). "anio", "kamsamida" geed l...

Bas namaig delden, Dambo gedeg. Tegeed l chixee alchuuraar nuuj baigaa maani ene :-).

Saturday, June 17, 2006

Миний ах Дүшөө

Minii ax Dushoo. Neriig Dushin (Tuvshin)gedeg um. Gexdee ard ni baigaa ni minii gar shuu. Bi agaag xorloj baigaa um. Agaa lav namaig xorlosniig medeegui de. xa xa xa. Agaa namaig dandaa shoglodog um chini, yadgiin tee?. Tegsen murdluu axiin duu geed l... Eej bid 2-iig "xamt baixaaraa taardaggui, xoldoxooroo bie bienee sanadag, sonin xuuxduud" gedeg. Bi agaadaa zunduu xairtai. Agaa maani udur bur xicheeleesee irexdee xoolniixoo munguur nadad chixer esvel togloom avchirch ugdug. Tegeed l xoolniixoo munguuruu ene delden Biibaag erxluullee, xoolondoo orsongui geed eejid aashluuldag. Tegexeer Tushoo nadaa ix xairtai baigaa biz? Agaa xicheeleesee iree l bol nadaa undaa, esvel OB chips, yadaxad l 100-iin morojin batalgaatai avchirna daa:-)

Monday, March 20, 2006

Ах Солонгост ирлээ

Агаа амралтаараа бас хичээлээсээ зөндөө чөлөө аваад ирлээ. Агаа их өндөр том болсон байна лээ. Ээж намайг ийш тийш дагуулж их явдаггүй мөрдлөө агааг ирсэн чинь зөндөө гадуур явсан. Бид нар Lotte World, хүүхдийн парк, COEX аквариум, дайны музей гээд өөр юу юу ч билээ, зөндөө газраар явсан. Ээж хэлэхдээ Дүшөө нь явсан газрынхаа тухай бичсэн болохоор намайг бичих хэрэггүй, холбоос хийчихдэг юм гэсэн. Гэхдээ л агаа нээх муухай, явсан газрынхаа талаар бичихдээ дандаа намайг шоглосон байсан. Намайг морин тойруулга дээр суудаг гээд л шоглоод байсан. Агаа өөрөө бас зөндөө л айгаад байсийшд. Хүүхдийн паркт галзуу хулгана дээр сууя гэж байснаа гинжин савлуурт суусныхаа дараа за больёоо гээд байсан.

Wednesday, February 08, 2006

Хамгийн том цасан бөмбөг

Энэ бол миний хийсэн хамгийн том цасан бөмбөг. Би шүү, Бимбаа шүү. Аймаар том байгаа биз? Сүүлдээ би түлхэж дийлэхээ больсон. Ээж ч бас дийлэхгүй байсан. Агаа энэ зургийг харчихаад намайг “толгойноосоо том бөмбөг хийжээ” гээд шоглоод байсан.

Sunday, December 25, 2005

Би тамирчин, жирийн л нэг тамирчин

Энэ бол ээжийн сургуулийн фитнес төв. Дотроо аймаар том, зөндөө олон юмтай. Ээж бид хоёр дандаа энд явдаг.

Энд дандаа том хүмүүс байдаг. Би хамгийн жижиг нь мөрдлөө хамгийн бакь нь.

Би бүх төхөөрөмж дээр бүх дасгалыг нь хийж чадна. Энд их гоё дуунууд явдаг. Бас аймаар чанга. Намайг хөгжмийн аяар бүжиглэхээр ээж өхөөрдөөд байдаг.

Ээж намайг анх ирэхдээ 32 кг байсан, одоо 3 кг-аар таргалжээ гэсэн.

Би шүү, Бимбаа шүү. Бакь болсон шүү. Агааг одоо хүч чадлынхаа иймхээн жоохноор л будаа болгож чадна.

Tuesday, December 20, 2005

Би анхны гадаад сурагч нь


Би Солонгост ирээд ээжийн сургуулийн хажууд байдаг бага сургуульд орлоо. Энэ бол манай сургууль. Ээжийн сургуулийн яг хажууд. Бараг л ээжийн сургуулийн хашаанд.
Энэ манай ангийнхны зураг. Манай анги 16 хүүхэдтэй. Ангийн багшийг маань Ким Инсуун гэдэг. Гэхдээ эндхийн хичээл нь их сонин. Сургуульд орсон эхний өдөр ангидаа орсон чинь хүүхдүүд цүнхнээсээ номоо гаргаад л... Тэгэхээр нь одоо л хичээл орох нь гэж бодсон чинь бүгд ноцолдоод, тоглоод унадаг байна ш дээ. Сонин байгаа биз? Уг нь хичээл орж байхад томоотой байдаг шүү дээ. Гэтэл манай ангийнхан гарч орж гүйгээд л...

Би сургуульдаа анхны гадаад сурагч гэсэн. Ээжид сургуулийн захирал нь манай сургуульд өмнө нь гадаад хүүхэд сурч байгаагүй гэж хэлсэн гэнэ лээ. Тийм болоод ч тэр үү, сургуульдаа би “од” болсон. Сургуулийнхан маань бүгдээрээ л Пинпаа, Пинпаа гээд л дууддаг юм. Тэд нар миний нэрийг Бямбаа гэж хэлж чаддаггүй юм. Инээдтэй байгаа биз.

Нэг удаа ээжийн сургуулийн нэг багш бидний гэртээ урьсан юм. Тэгсэн чинь тэдний хүүхдүүд нь манай анги биш мөртлөө миний нэрийг хэлж байсан.

Thursday, November 24, 2005

Би Солонгост ирлээ

Өнөөдөр би Солонгост ирлээ. Ээж ганцаараа хэцүү байна гээд намайг өөр дээрээ авахаар болсон. Би ч гэсэн ээжийгээ зөндөө санасан. Бүүр сэмхэн уйлдаг байсан юм чинь. Агаа ч гэсэн зөндөө санасан. Намайг ээжийн найз Ариунаа эгч нэг ах эгч хоёрт захиж явуулсан. Харин Даваа эгч бүүр онгоцонд суутал хамт байсан. Ээж намайг авна гэхээр нь би тэр намайг өгч явуулах хүн нь баталгаатай юм уу гэж ээжээё асуусан чинь ээж намайг “яасан хүнд итгэдэггүй хүүхэд вэ? Мэдээж хүүгээ найдвартай хүнээр л авчруулна ш дээ” гэж хэлээд инээгээд байсан. Би нэг л юманд санаа зовоол байсан. Ээж тэр хүнээ найдвартай гэдгийг нь яаж мэдсэн болоо гээд л.. Тэгсэн чинь намайг захиж явуулсан тэр ах эгч их сайн хүмүүс байсан, хүүхэдтэй. Хүүхэд нь нээх эгдүүтэй.

Сөүлд би зөндөө бие хамгаалагчтай явлаа :-). Би шүү, Бимбаа шүү. Эд нар миний бие хамгаалагчид. Би эд нарыг шууд л харцаараа удирдаж байгаа юм чинь. Агаа лав атаархана даа. ха ха