Thursday, November 24, 2005

Би Солонгост ирлээ

Өнөөдөр би Солонгост ирлээ. Ээж ганцаараа хэцүү байна гээд намайг өөр дээрээ авахаар болсон. Би ч гэсэн ээжийгээ зөндөө санасан. Бүүр сэмхэн уйлдаг байсан юм чинь. Агаа ч гэсэн зөндөө санасан. Намайг ээжийн найз Ариунаа эгч нэг ах эгч хоёрт захиж явуулсан. Харин Даваа эгч бүүр онгоцонд суутал хамт байсан. Ээж намайг авна гэхээр нь би тэр намайг өгч явуулах хүн нь баталгаатай юм уу гэж ээжээё асуусан чинь ээж намайг “яасан хүнд итгэдэггүй хүүхэд вэ? Мэдээж хүүгээ найдвартай хүнээр л авчруулна ш дээ” гэж хэлээд инээгээд байсан. Би нэг л юманд санаа зовоол байсан. Ээж тэр хүнээ найдвартай гэдгийг нь яаж мэдсэн болоо гээд л.. Тэгсэн чинь намайг захиж явуулсан тэр ах эгч их сайн хүмүүс байсан, хүүхэдтэй. Хүүхэд нь нээх эгдүүтэй.

Сөүлд би зөндөө бие хамгаалагчтай явлаа :-). Би шүү, Бимбаа шүү. Эд нар миний бие хамгаалагчид. Би эд нарыг шууд л харцаараа удирдаж байгаа юм чинь. Агаа лав атаархана даа. ха ха